Бодит түүхээс сэдэвлэсэн “2000” кино нээлтээ хийнэ
Улиастайн 2000 цэргийн Манжийн эсрэг бослого, тэмцлийн талаар өгүүлэх “2000” түүхэн уран сайхны кино гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийхээр товлолоо.
Мэдээллийн алба

Улиастайн 2000 цэргийн Манжийн эсрэг бослого, тэмцлийн талаар өгүүлэх “2000” түүхэн уран сайхны кино гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийхээр товлолоо.
Эл бүтээлийн зохиолыг соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан бичсэн бөгөөд яруу найрагч О.Цэнд-Аюуш болон С.Баттулга нар кино зохиолд хөрвүүлж, соёлын тэргүүний ажилтан Б.Отгонзориг найруулжээ. “2000” түүхэн бүтээлд ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Д.Гүрсэд, Д.Төмөртөгтох, Н.Батцэцэг болон соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ш.Доржсүрэн, С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, Д.Баттөмөр нар гол дүр бүтээжээ.























