Богдхан хайрханы хишиг барилдаан энэ сарын 17-нд болно
Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулах барилдааны хуваарийг гаргажээ. Дараах байдлаар танилцуулья.
Мэдээллийн алба

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулах барилдааны хуваарийг гаргажээ. Дараах байдлаар танилцуулья.
Арванхоёрдугаар сард болох барилдаан
12-р сарын 09-ний 14 цагаас Ардчилсан хувьсгал үүссэний 28 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан.
12-р сарын 16-ны 12 цагаас НМШ болон өсвөр бөхийн ээлжит барилаан.
12-р сарын 17-ний 14 цагаас Богдхан хайрханы хишиг Улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан.
12-р сарын 23-нд 12 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн 12-р сарын ээлжит барилдаан.
12-р сарын 24-нд 14 цагаас Хан-Хэнтий аварга дэвжээний нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн ээлжит барилдаан.
12-р сарын 29-нд 14 цагаас Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан тус тус болно.


















