Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Богдхан уулын өвөрт 150 мянган хүн суурьших тооцоолол хийжээ

УИХ-аас 2020 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орон нутгийн зэрэглэлтэй "Шинэ Зуунмод" хот шинээр байгуулах шийдвэр гаргасан.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Богдхан уулын өвөрт 150 мянган хүн суурьших тооцоолол хийжээ
Богдхан уулын өвөрт 150 мянган хүн суурьших тооцоолол хийжээ. Зураг: МҮОНРТ

Ундны усны нөөцөд тулгуурласан судалгаанд үндэслэн Богдхан уулын өвөрт 150 мянган хүн суурьших тооцоолол хийжээ.

УИХ-аас 2020 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орон нутгийн зэрэглэлтэй "Шинэ Зуунмод" хот шинээр байгуулах шийдвэр гаргасан. Гэвч өнөөг хүртэл тус хотын засаг захиргаа, удирдлагын тогтолцоо тодорхойгүй, хотын бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалтай байгаа юм.

Тиймээс нийслэлийн дагуул хотын статустайгаар эрх зүйн байдлыг хуулиар тусгайлан тодорхойлох шаардлагын үүднээс Засгийн газар "Шинэ зуунмод" хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж байна.

"Шинэ Зуунмод" хотыг Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт 32 мянган га эдэлбэр газартай, олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулахаар төлөвлөжээ.

Засаг захиргааны хувьд Улаанбаатар хотын дагуул хот статустай, Төв аймагтай бүхий л талаар хөгжлийн интеграцад орж, хотын эдийн засгийн үр ашгийг хамт хүртэх нөхцөл, боломжийг бүрдүүлсэн засаглал, эдийн засгийн тогтолцоог бий болгохоор тооцсон байна.

Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга н.Батбаяраас тодрууллаа.

Mongolian National Radio · Богдхан уулын өвөрт 150 мянган хүн суурьших тооцоолол хийжээ

"Шинэ Зуунмод" хотыг амралт, аялал жуулчлал, олон нийтийн худалдаа, үйлчилгээний, засаг захиргааны, оюутны хотхон, судалгаа шинжилгээний, тээвэр ложистик, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго, аж ахуйн нөөц зэрэг 9 бүстэй байхаар төлөвлөжээ.

Тухайлбал, амралт, аялал жуулчлалын бүсэд олон улсын хурал, зөвлөгөөн, арга хэмжээний цогцолбор, морин тойруулга, бооцоот тоглоом, музейн цогцолборыг байгуулж, хотын төв, засаг захиргааны бүсэд төрийн зарим байгууллагыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн байна.

Хуваалцах