Бохир усны цэвэрлэгээний талаар ярилцав
“Бохир усны талаар баримтлах бодлого, бохир ус цэвэрлэгээний технологийн хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Мэдээллийн алба

“Бохир усны талаар баримтлах бодлого, бохир ус цэвэрлэгээний технологийн хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын хувьд Төв цэвэрлэх байгууламж, түүнээс гарч байгаа үнэр нэн тулгамдсан асуудал болоод байна. Хотын төвд хүртэл үнэртэж, нийслэлчүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөхөд хүрээд байгаа энэ асуудлаар өнөөдөр ийнхүү тал бүрээс нь хэлэлцэж гарах гарц, шийдэл хайж байна.
Олон улсад цэвэрлэх байгууламжийн лагийг барилгын материал, бордоо, мөн эрчим хүч болгон ашиглаж байна. Манай улс эдгээр технологийг нэвтрүүлэхээр олон жил судалж байгаа боловч өнөөг хүртэл тодорхой шийдэлд хүрч чадаагүйг Монгол Улсын зөвлөх инженер З.Занданпүрэв хэлж байна.


















