Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Боксчид Японд хамтарсан бэлтгэл хийхээр хүлгийн жолоо заллаа

"Токио-2020" зуны олимпийн их наадмын хүрээнд Монголын Боксын холбоо жил бүр хамтарсан бэлтгэл хийх гэрээг Япон улсын Шизүока мужийн Шимада хоттой байгуулсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боксчид Японд хамтарсан бэлтгэл хийхээр хүлгийн жолоо заллаа
Боксчид Японд хамтарсан бэлтгэл хийхээр хүлгийн жолоо заллаа. Зураг: МҮОНРТ

Монголын боксын шигшээ багийн тамирчид хамтарсан бэлтгэл хийхээр Япон Улсыг зорилоо.

"Токио-2020" зуны олимпийн их наадмын хүрээнд Монголын Боксын холбоо жил бүр хамтарсан бэлтгэл хийх гэрээг Япон улсын Шизүока мужийн Шимада хоттой байгуулсан юм.

Боксын үндэсний шигшээ багийн тамирчид эхний хамтарсан бэлтгэлээ арвандүгээр сарын 13 хүртэл хийгээд эх орондоо ирнэ.

Хуваалцах