Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Боксчин О.Есүгэн Японы тамирчныг ялж, Ази, Номхон далайн орны бүсийн аварга боллоо

Тэрбээр өчигдөр Японы тамирчин Фүживаратай тулалдаж ялснаар Ази, Номхон далайн орны бүсийн аварга боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боксчин О.Есүгэн Японы тамирчныг ялж, Ази, Номхон далайн орны бүсийн аварга боллоо
Боксчин О.Есүгэн Японы тамирчныг ялж, Ази, Номхон далайн орны бүсийн аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын боксын шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер О.Есүгэн энэ сарын 1-нд Японы Токио хотод 55,3 кг-ын жинд Ази, Номхон далайн орны бүсийн аваргын төлөөх тулаан хийхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр өчигдөр Японы тамирчин Фүживаратай тулалдаж ялснаар Ази, Номхон далайн орны бүсийн аварга боллоо.

Ташрамд дуулгахад, олон улсын хэмжээний мастер, боксчин О.Есүгэн өнгөрсөн тавдугаар сард болсон боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ий V байрт шалгарч байсан бол өнгөрсөн сард болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.

Хуваалцах