Боксын баг тамирчид ААШТ-ийг зорилоо
Тус тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Ж.Энхтөр, О.Батхүү, Б.Эрдэнэбаяр нарын удирдлага дор эрэгтэй ес, эмэгтэй найман тамирчин хүч үзэх бөгөөд өчигдөр эх орноосоо мордлоо.
Мэдээллийн алба

Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс ирэх сарын 13-ныг дуустал Йорданы нийслэл Амман хотод зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Ж.Энхтөр, О.Батхүү, Б.Эрдэнэбаяр нарын удирдлага дор эрэгтэй ес, эмэгтэй найман тамирчин хүч үзэх бөгөөд өчигдөр эх орноосоо мордлоо.
Энэ удаагийн ААШТ-д Монгол Улсаас дараах тамирчид хүч үзнэ.
Эрэгтэйчүүдийн 48 кг: О.Өнөболд
51 кг: Х.Энхмандах
54 кг: Д.Ганболд
57 кг: Г.Лундаа
60 кг: Б.Буяндалай
63.5 кг: Б.Төгөлдөр
67 кг: Б.Чинзориг
71 кг: О.Бямба-Эрдэнэ
75 кг: Ж.Отгонжаргал
Эмэгтэйчүүдийн 48 кг: Б.Жанаргуль
50 кг: Б.Мөнгөнсаран
52 кг: Л.Алтанцэцэг
54 кг: О.Есүгэн
57 кг: М.Намуун
60 кг: Т.Номин-Эрдэнэ
63 кг: У.Шинэцэцэг
70 кг: Э.Эрдэнэтуяа


















