Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Боксын ДАШТ энэ сарын 25-нд эхэлнэ

Дээрх тэмцээнд олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ, Б.Түвшинбат нар оролцоно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боксын ДАШТ энэ сарын 25-нд эхэлнэ
Боксын ДАШТ энэ сарын 25-нд эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Монголын боксын шигшээ багийн тамирчид насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор ХБНГУ-ын Хамбург хотноо очоод байна. Тэд хэд хоногийн өмнө Хеннеф хотын спорт баазад олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаад байв.

Тэрхүү хамтарсан бэлтгэлд АНУ, ХБНГУ, Бразил, Польш зэрэг орны ширэн бээлийтэн хамтдаа бэлтгэл сургуулилтаа базаасан юм.

Дээрх тэмцээнд олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ, Б.Түвшинбат нар оролцоно.

Тэмцээнд тив, тивээс эрхээ авсан шилдэг 280 боксчин есөн өдрийн турш өрсөлдөх юм.

Хуваалцах