Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Боксын дэлхийн цомд Монголын гурван тамирчин дэд байрт оржээ

Польш улсад сонирхогчдын боксын “Лос-Анжелес-2028” олимпын наадмын оноо олгох Дэлхийн цомын тэмцээн тавдугаар сарын 12-16-нд болоход Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч Рубен Санчес, О.Батхүү, Ж.Еркин нарын удирдлага дор 12 тамирчин оролцсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боксын дэлхийн цомд Монголын гурван тамирчин дэд байрт оржээ
Боксын дэлхийн цомд Монголын гурван тамирчин дэд байрт оржээ. Зураг: МҮОНРТ

Польш улсад сонирхогчдын боксын “Лос-Анжелес-2028” олимпын наадмын оноо олгох Дэлхийн цомын тэмцээн тавдугаар сарын 12-16-нд болоход Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч Рубен Санчес, О.Батхүү, Ж.Еркин нарын удирдлага дор 12 тамирчин оролцсон.

Энэ баг бүрэлдэхүүнээс гурван тамирчин медаль хүртсэн бөгөөд эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, эрэгтэйчүүдийн 54 кг-д Х.Билгүүнсайхан, 50 кг-д А.Баттулга мөнгөн медаль хүртсэн байна.

Монголын баг тамирчид тус тэмцээнийг араас Герман улсад хамтарсан бэлтгэлд хамрагдаж, дараа нь Нидерланд улсад олон улсын тэмцээнд өрсөлдөнө.

Хуваалцах