Боксын хоёр дахь өдрийн тоглолтууд хэдхэн хормын дараа эхлэнэ
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын боксын төрлийн 2 дахь өдрийн тоглолт хэдхэн хоромын дараа эхлэх гэж байна. Тоглолт эмэгтэйчүүдийн 54 кг-ын Японы тамирчин шигшээ Мику Ойкава, Монгол Улсын шигшээ багийн тамирчин Энх-Амгалангийн Номундарь нараар эхэлж байна.
Мэдээллийн алба

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын боксын төрлийн 2 дахь өдрийн тоглолт хэдхэн хормын дараа эхлэх гэж байна. Тоглолт эмэгтэйчүүдийн 54 кг-ын Японы тамирчин шигшээ Мику Ойкава, Монгол Улсын шигшээ багийн тамирчин Энх-Амгалангийн Номундарь нараар эхэлж байна.
Мөн эмэгтэйчүүдийн 54 кг-д БНХАУ-ын тамирчин Ронг Ши, Хятадын Тайванийн шигшээ багийн тамирчин Цай Вэй Ван, 60 кг-ын жинд Монгол Улсын шигшээ тамирчин Даваагийн Гэрэлсайхан, БНСУ-ын тамирчин Хежин Парк нар, Хятадын Тайванийн боксчин И Чин Ли, БНХАУ-ын Цянвен Ли нар учраа таарч тоглоно. Эрэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Японы шигшээ тамирчин Риота Ажики, БНСУ-ын Хюеон Воо Жо эрчүүдийн эхний тоглолтыг хийх бол манай улсын тамирчин Отгонбаярын Түвшинзаяа, БНХАУ-ын тамирчин Чэйнжинг Мо нар 48 кг-ын 2 дахь тоглолтыг хийнэ.
Мөн эрчүүдийн 67 кг-ын жинд БНХАУ-ын шигшээ багийн тамирчин Daerhan Nuerheman, Японы шигшээ багийн тамирчин Рюки Вага нар, Монгол Улсын шигшээ багийн тамирчин Батзаяагийн Очирдарь, БНСУ-ын тамирчин Сеонг Хун Парк нар өнөөдөр рингэнд гарна.


















