Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний оролцогчийг сорилоор тодруулна

Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64кг-аас өрсөлдөх тамирчид одоогоор тодороогүй байгаа билээ.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний оролцогчийг сорилоор тодруулна
Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний оролцогчийг сорилоор тодруулна. Зураг: МҮОНРТ

Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64кг-аас өрсөлдөх тамирчид одоогоор тодороогүй байгаа билээ. Тус жинд дэлхийд чансаагаараа тэргүүлж буй У.Мөнх-Эрдэнэ, 2013 оны улсын аваргаар тодорсон З.Энхзориг нарын нэг өрсөлдөх ёстой. Иймд хоёр тамирчны хувьд бэлтгэл сайн байгаа учраас боксын холбооноос сорил хийхээр болжээ.
Харин У.Мөнх-Эрдэнэ гавъяатын хувьд сорил хийх хугацааг тулгаж хэлсэн, оюутны наадмаас медаль аваагүй тамирчинтай тоглолт хийх шаардлагагүй хэмээн эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн билээ. Гэвч сорилын хугацааг хойшлуулж энэ сарын 20-нд зохион байгуулахаар болжээ. Хэрэв гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ энэхүү сорилд оролцохгүй бол З.Энхзоригийг шууд дэлхийн аваргад явуулах аж.

Хуваалцах