Боксын насанд хүрэгчдийн УАШТ маргааш эхэлнэ
Боксын насанд хүрэгчдийн 2023 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 13, эмэгтэй 10 жинд ширэн бээлийтнүүд аваргуудаа болон медалийн эздийг тодруулах бөгөөд шигшээ тулаанууд энэ сарын 11, 12-нд болно.
Мэдээллийн алба

ХХ зууны манлай дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит Монгол Улсын боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-12-нд Спортын төв ордонд болно.
Боксын насанд хүрэгчдийн 2023 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 13, эмэгтэй 10 жинд ширэн бээлийтнүүд аваргуудаа болон медалийн эздийг тодруулах бөгөөд шигшээ тулаанууд энэ сарын 11, 12-нд болно.
Сонирхуулахад, Монгол Улсын боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тулаануудыг Монголын үндэсний олон нийтийн телевиз үзэгчдэд хүргэнэ.


















