Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Боксын нефтьтэй орнуудын дэлхийн цомоос мөнгө, хүрэл медаль хүртлээ

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 7 тамирчин оролцсон бөгөөд хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боксын нефтьтэй орнуудын дэлхийн цомоос мөнгө, хүрэл медаль хүртлээ
Боксын нефтьтэй орнуудын дэлхийн цомоос мөнгө, хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Ханты Мансийск хотноо зохион байгуулагдсан боксын нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник- спорт хорооны тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

Энэ сарын 1-7-ны өдрүүдэд зохион байгуулсан 22 дахь удаагийн тус тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Д.Ганболд мөнгө, 71 кг-ийн жинд Б.Мишээлт хүрэл медалийн эзэн болсон юм.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 7 тамирчин оролцсон бөгөөд хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.

Хуваалцах