Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Болор цом-36” наадмын бүртгэл эхэллээ

Монголын зохиолчдын эвлэл (МЗЭ)-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найраг, шүлэгчийг тодруулдаг “Болор цом” наадмын бүртгэл эхэллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Болор цом-36” наадмын бүртгэл эхэллээ
“Болор цом-36” наадмын бүртгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монголын зохиолчдын эвлэл (МЗЭ)-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найраг, шүлэгчийг тодруулдаг “Болор цом” наадмын бүртгэл эхэллээ.

36 дахь удаагаа зохион байгуулагдаж буй эл наадамд уралдах шүлгийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ныг хүртэлх хугацаанд МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах юм. Түүнчлэн бүртгэлийн хураамж дөрвөн мянган төгрөг бөгөөд э-майл болон факсаар бүтээл авахгүй хэмээн анхааруулжээ. Наадамд оролцох найрагчид зөвхөн энэ онд бичсэн хоёр шүлгээ бүртгүүлэх юм байна.

Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагчийг тодруулах “Болор цом-36” наадмын тов хараахан гараагүй бөгөөд Дорноговь аймагт зохион байгуулахаар төлөвлөсөн аж.

Хуваалцах