Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ

Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгоно зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам энэ сарын 26-ны өдөр Улс тунхагласны баяраар Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит улсын филармонид болно. "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ. Зураг: МҮОНРТ

Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгоно зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам энэ сарын 26-ны өдөр Улс тунхагласны баяраар Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит улсын филармонид болно. "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ.

1 М.Амархүү

2 А.Анхбаатар

3 Н.Батжаргал

4 Т.Батхүрэл

5 Б.Батцоож

6 Л.Баасансүрэн

7 Д.Болдхуяг

8 Ц.Бурмаа

9 Б.Бүргэд

10 Э.Гантулга

11 Б.Ганхүрэл

12 Ц.Гончиг

13 Д.Гомбосүрэн

14 Н.Минжинсайхан

15 С.Начин

16 Д.Нямдорж

17 Ч.Сарангоо

18 А.Сүглэгмаа

19 Л.Торой

20 Ч.Туул

21 Д.Одгэрэл

22 Ч.Ууганбаяр

23 Т.Пүрэвжаргал

24 Ч.Ренчиндорж

25 Б.Чулуунцэцэг

26 Э.Эрдэнэдалай

27 Ч.Эрдэнэбаатар

28 Б.Эрдэнэ-Очир

Энэхүү яруу найргийн наадам нь анх 1983 онд зохион байгуулагдаж, яруу найрагч Д.Пүрэвдорж “Хүн төрөлхтөнд өргөх үг” шүлгээрээ тэргүүн байр эзэлж байсан түүхтэй. Энэ цагаас хойш тасралтгүй жил бүр зохион байгуулагдсан.

Тус найргийн наадамд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Д.Цоодол нар тус бүр гурван удаа түрүүлж байсан. Түүнчлэн Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ичинхорлоо, Ц.Хулан, Ц.Чимэддорж нар хоёр удаа түрүүлсэн түүхтэй аж.

Хуваалцах