Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Болор цом” наадам энэ сарын 15-нд Говь-Алтай аймагт болно

Сонирхуулахад дээрх наадам 2005 онд анх орон нутагт зохион байгуулагдах болсноос хойш долоо дахь аймагтаа хөшгөө нээх гэж буй нь энэ юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Болор цом” наадам энэ сарын 15-нд Говь-Алтай аймагт болно
“Болор цом” наадам энэ сарын 15-нд Говь-Алтай аймагт болно. Зураг: МҮОНРТ

Оны шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом" наадмын бүртгэл өнөөдөр хаагдана. Тус наадам энэ жил Монгол Улсын төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 15-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд болно.

Наадамд шүлгэн хүлгээ сойх найрагчид одоогоор 100 орчим хүрээд байна.

Сонирхуулахад дээрх наадам 2005 онд анх орон нутагт зохион байгуулагдах болсноос хойш долоо дахь аймагтаа хөшгөө нээх гэж буй нь энэ юм.

Тодруулбал, Эрдэнэт, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Төв, Дорнод аймагт болж байв.

Хуваалцах