“Болор цом”-ын эзэн Б.Мягмаржавын “Ээжийн цэнхэр нутаг” тоглолт болно
Тоглолт энэ сарын 14-нд “Улаанбаатар палас”-ын концертийн их танхимд болох бөгөөд урилгаар Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянга, С.Батсүх нарын зэрэг уран бүтээлч ая дуугаа өргөх юм.
Мэдээллийн алба

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уугуул “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Баттөрийн Мягмаржав “Ээжийн цэнхэр нутаг” уран бүтээлийн тоглолтоо хийхээр болжээ.
Тоглолт энэ сарын 14-нд “Улаанбаатар палас”-ын концертийн их танхимд болох бөгөөд урилгаар Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянга, С.Батсүх нарын зэрэг уран бүтээлч ая дуугаа өргөх юм.
Мөн Монголын утга зохиолд “90-ээд оныхон” хэмээн өөрсдийгөө дархалж чадсан түүний үеийнхэн болох Монгол Улсын төрийн соёрхолт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Бавуудорж, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулан тэргүүтэй яруу найрагчид оролцох аж.
Тоглолтыг “Хөвсгөл нэг үе” клубээс санаачлан зохион байгуулж байгаа юм.


















