Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Боловсролын салбарын сэтгэл зүйн асуудлаар хэлэлцэж байна

“БОЛОВСРОЛЫН СЭТГЭЛ ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ, АРГА ЗАМ” сэдвийн дор МУИС, МУБИС, БМДИ, БҮТ-ийн хамтарсан эрдэм шинжилгээний хурал нэгдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боловсролын салбарын сэтгэл зүйн асуудлаар хэлэлцэж байна
Боловсролын салбарын сэтгэл зүйн асуудлаар хэлэлцэж байна. Зураг: МҮОНРТ

“БОЛОВСРОЛЫН СЭТГЭЛ ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ, АРГА ЗАМ” сэдвийн дор МУИС, МУБИС, БМДИ, БҮТ-ийн хамтарсан эрдэм шинжилгээний хурал нэгдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тус эрдэм шинжилгээний хурал нь гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа юм. Энэ удаагийн арга хэмжээнд МУИС ,МУБИС, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төвийн багш, судлаачид хамтран боловсролын сэтгэлзүйн судалгаа, практик хэрэглээний асуудлыг сонгон хэлэлцэж байна.

“БОЛОВСРОЛЫН СЭТГЭЛ ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ, АРГА ЗАМ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал нь боловсролын сэтгэл зүйн асуудлаар үндэсний төвшинд шинэ санаа ,туршлагаа солилцож ,ойлголтоо нэгтгэх ,асуудлын шийдлийн гарцыг олох, цаашид үйл ажиллагаагаа нэгтгэн хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна.

Хуваалцах