Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Боловсруулсан түлшийг ирэх сараас худалдана

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 21 дүгээр хуралдаан энэ сард болж, дөрвөн үндсэн асуудал хэлэлцжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боловсруулсан түлшийг ирэх сараас худалдана
Боловсруулсан түлшийг ирэх сараас худалдана. Зураг: МҮОНРТ

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 21 дүгээр хуралдаан энэ сард болж, дөрвөн үндсэн асуудал хэлэлцжээ.

Хуралдааны эхэнд Уул уурхайн яамнаас танилцуулснаар нийслэлийн гэр хорооллын 183 мянган айл өрхийн хэмжээнд хүрэн нүүрсний дундаж илчлэгээр тооцвол 900 мянга орчим тонн түүхий нүүрс, харин түүнийг боловсруулсан түлш буюу хагас коксон шахмал түлш, үртсэн шахмал түлшээр орлуулбал 600 мянга орчим тонн түлш хэрэгцээтэй байгаа аж.

Харин энэ өвөл түүхий нүүрс түлэхийг хязгаарласан бүсийн хэмжээнд 35 мянга тонн боловсруулсан түлш шаардлагатай байгаа юм.

Энэ боловсруулсан түлшийг “Шарын гол энерго”, “НАКО түлш” , “МАК”,“Хөх чоно“ групп, “Баялаг эрдэнэ цом” гэсэн таван үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Хуваалцах