Боулингийн УАШТ энэ сарын 10-12-нд болно
Хэрвээ тамирчин бүх төрөлд оролцвол нийт 16 тоглолт гүйцэтгэх юм байна. Тэмцээний үеэр шилдгүүдээс гадна хамгийн өндөр оноотой тамирчид “Мастерс” ангилалд мөн өрсөлдөх аж.
Мэдээллийн алба

Монголын боулингийн холбооны улсын аварга шалгаруулах нээлтэй тэмцээн энэ сарын 10-12-нд “Big bowling” төвд болно.
Тус холбооны 22 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд тэмцээн эрэгтэй, эмэгтэй, ганцаарчилсан, эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог баг /2 эрэгтэй, 1 эмэгтэй/ гэсэн төрлөөр явагдаж шилдгүүдээ тодруулах юм.
Хэрвээ тамирчин бүх төрөлд оролцвол нийт 16 тоглолт гүйцэтгэх юм байна. Тэмцээний үеэр шилдгүүдээс гадна хамгийн өндөр оноотой тамирчид “Мастерс” ангилалд мөн өрсөлдөх аж.
13 дахь удаагаа болох энэхүү тэмцээний зорилго нь боулинг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, клубуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх, тамирчдын чансааг тогтоох, олон тэмцээн, уралдаанд оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулахад оршиж байгаа гэнэ.


















