"Bravo Circus" олон улсын циркийн тоглолт Монгол Бөхийн өргөөнд тоглогдоно
Франц, Хятад, ОХУ, Беларусь, Молдав, Эстони, Казахстан, Киргиз, Перу, Коста Рика, Чили улсын шилдгүүд мөн аварга Пудельнүүд, сургуулилтта муурнууд, Африк тивийн утсан хоншоортууд үзэгчдийг баясгах аж.
Мэдээллийн алба

Сурагчдын амралтад зориулсан "Bravo Circus" олон улсын циркийн тоглолт энэ сарын 24-нөөс Монгол Бөхийн өргөөнд тоглогдох гэж байна. Тоглолтод дэлхийн циркийн урлагийн шилдэгийн шилдэг 12 улсын 88 жүжигчин болон сургуультай амьтдын үзүүлбэрүүдээр хүүхэд багачуудыг баярлуулах юм.
Франц, Хятад, ОХУ, Беларусь, Молдав, Эстони, Казахстан, Киргиз, Перу, Коста Рика, Чили улсын шилдгүүд мөн аварга Пудельнүүд, сургуулилтта муурнууд, Африк тивийн утсан хоншоортууд үзэгчдийг баясгах аж.
Гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой урлаг бол яах аргагүй циркийн урлаг байдаг. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлэхээс гадна хүүхдийн ертөнцийг ч танин мэдэхэд асар өндөр хувь нэмэр оруулдаг юм байна.


















