Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Bravo Circus" олон улсын циркийн тоглолт өнөөдрөөс тоглогдоно

Франц, Хятад, ОХУ, Беларусь, Молдав, Эстони, Казахстан, Киргиз, Перу, Коста Рика, Чили улсын шилдгүүд мөн аварга Пудельнүүд, сургуулилтта муурнууд, Африк тивийн утсан хоншоортууд үзэгчдийг баясгах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Bravo Circus" олон улсын циркийн тоглолт өнөөдрөөс тоглогдоно
"Bravo Circus" олон улсын циркийн тоглолт өнөөдрөөс тоглогдоно. Зураг: МҮОНРТ

Сурагчдын амралтад зориулсан "Bravo Circus" олон улсын циркийн тоглолт өнөөдрөөс Монгол Бөхийн өргөөнд тоглогдох гэж байна. Тоглолтод дэлхийн циркийн урлагийн шилдэгийн шилдэг 12 улсын 88 жүжигчин болон сургуультай амьтдын үзүүлбэрүүдээр хүүхэд багачуудыг баярлуулах юм.

Франц, Хятад, ОХУ, Беларусь, Молдав, Эстони, Казахстан, Киргиз, Перу, Коста Рика, Чили улсын шилдгүүд мөн аварга Пудельнүүд, сургуулилтта муурнууд, Африк тивийн утсан хоншоортууд үзэгчдийг баясгах аж.

Гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой урлаг бол яах аргагүй циркийн урлаг байдаг. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлэхээс гадна хүүхдийн ертөнцийг ч танин мэдэхэд асар өндөр хувь нэмэр оруулдаг юм байна.

Хуваалцах