Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бразил, Португал шилдэг 16-д шалгарлаа

Эхлээд гоол алдсан ч гэсэн Сербүүд дараалан гурван гоол оруулж, 3:1 -ээр хошуучилж эхэлсэн. Тоглолт, довтолгоо, бөмбөг эзэмшилт зэргээр илт илүү байлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бразил, Португал шилдэг 16-д шалгарлаа
Бразил, Португал шилдэг 16-д шалгарлаа. Зураг: МҮОНРТ

"Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдөр дууслаа. Энэ тойргийн дараа Франц, Бразил, Португалын баг дараагийн шатанд буюу шилдэг 16-д шалгарах нь баталгаатай болсон бол Катар, Канадын багууд хасагдах шатанд тоглох боломжгүй болсон юм.

32 багаас таван багийн хувь заяа тодорхой болж, дараагийн тоглолт өнөөдөр болно.

КАМЕРУН-СЕРБ 3:3

Эхлээд гоол алдсан ч гэсэн Сербүүд дараалан гурван гоол оруулж, 3:1 -ээр хошуучилж эхэлсэн. Тоглолт, довтолгоо, бөмбөг эзэмшилт зэргээр илт илүү байлаа.

Харин дахиад нэг гоол оруулсан бол Камерун "дуусах" байсан юм. Гэвч камерун сөрөг довтолгоогоор яах ийхийн зуургүй тоог 3:3 болголоо. Ингэснээр хоёр баг хоёулаа сүүлчийн тоглолтоос хожил авах том даалгавартай боллоо.

БРАЗИЛ-ШВЕЙЦАРЬ 1:0

Тоглолтын турш давамгайлсан хэдий ч Бразилчууд гоол хийж чадахгүй 80 минут болсон. Ричарлисон, Рафинья нараа Габриэль Жезүс, Антони нараар солиод ч адилхан. Хожлын гоолыг хагас хамгаалагч Каземиро хийлээ.

БНСУ-ГАНА 2:3

Жинхэнэ "гал гарсан" тулаан боллоо. Солонгос хоёр гоолоор хожигдож явсан ч Чогийн толгой хоёр гоолыг хоромхон хугацаанд нөхсөн. Гэвч "Хар одууд" хариуг нь хурдан барьж, 3:1-ээр хожлоо.

ПОРТУГАЛ-УРУГВАЙ 2:0

КР7 болон түүний нөхөд шилдэг 16-д нэг их төвөггүй л үлдэж байна. Бүрэлдэхүүн зузаан, нэг эвээ олчихвол хол явах магадлал өндөр.

Ц.Энхтүвшин

Хуваалцах