Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Брейк бүжгийн тамирчин, дасгалжуулагчдыг олимпод өрсөлдөхийг хүсэн ерөөв

ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй брейк бүжгийн тамирчин, дасгалжуулагчдыг чадваржуулах сургалт семинарын нээлт өнөөдөр Олимпик хауст боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Брейк бүжгийн тамирчин, дасгалжуулагчдыг олимпод өрсөлдөхийг хүсэн ерөөв
Брейк бүжгийн тамирчин, дасгалжуулагчдыг олимпод өрсөлдөхийг хүсэн ерөөв. Зураг: МҮОНРТ

ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй брейк бүжгийн тамирчин, дасгалжуулагчдыг чадваржуулах сургалт семинарын нээлт өнөөдөр Олимпик хауст боллоо.

Семинарын нээлтэд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, олимпын наадмын хөтөлбөрт шинээр багтаад буй брейкинг бүжгийнхэнд өндөр амжилт хүсэж, ирээдүйд олимпын наадамд өрсөлдөхийг хүсэн ерөөв.

Практик голлосон энэхүү сургалтаар биеийн хөгжлийн дасгалжуулалт, хурд, тэсрэлт, суурь хөдөлгөөнүүд болон шилжилт, хүчний хөдөлгөөнүүдийн техникүүдийг заах юм.

Сургалтыг Дэлхийн бүжгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, тус холбооны Брейкинг хэлтсийн тэргүүн, Тайванийн мэргэжилтэн Bboy Bojin удирдан явуулж байна.

Ташрамд дуулгахад, уг сургалт семинар зургаан өдөр үргэлжлээд арваннэгдүгээр сарын 1-нд өндөрлөнө.

Хуваалцах