Брэнд менежер шалгаруулж авна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд брэнд менежер шалгаруулж авна шалгаруулж авна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд брэнд менежер шалгаруулж авна шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
- Маркетинг менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй
- Маркетингийн чиглэлээр хэвлэл мэдээллийн салбарт 15-аас доошгүй жил ажилласан туршлагатай бол давуу тал болно
- Маркетингийн судалгаа, шинжилгээ хийх, төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнд анализ хийх чадвартай
- Шинийг эрэлхийлэгч, санаачлагч, бүтээлч сэтгэлгээтэй
Бүрдүүлэх материал:
- Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт
- 1 хувь цээж зураг
- Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг. Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба.
Утас: 11 325802
Цахим хуудас: www.mnb.mn


















