Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

БСШУС-ын сайд Ж.Батсуурь паралимпийн тамирчдыг хүлээн авч уулзлаа

БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр “Рио-2016” зуны XV паралимпийн наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүү (жүдо), Э.Содномпилжээ (пауэрлифтинг) болон байт харваа холимог багт өрсөлдөж, шагналт зургаадугаар байр эзэлсэн Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ, бөөрөнцөг шидэлтээр

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БСШУС-ын сайд Ж.Батсуурь паралимпийн тамирчдыг хүлээн авч уулзлаа
БСШУС-ын сайд Ж.Батсуурь паралимпийн тамирчдыг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр “Рио-2016” зуны XV паралимпийн наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүү (жүдо), Э.Содномпилжээ (пауэрлифтинг) болон байт харваа холимог багт өрсөлдөж, шагналт зургаадугаар байр эзэлсэн Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ, бөөрөнцөг шидэлтээр тавдугаар байрт шалгарсан Г.Цогтгэрэл нарыг хүлээн авлаа.

Уулзалтын үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Паралимпийн наадамд амжилт гаргаж, эх орныхоо алтан соёмбот далбааг Риогийн тэнгэрт мандуулсан тамирчдадаа баяр хүргэе. Та бүхэн өөрсдийн нөөц, бололцоогоо дайчлан оролцож, амжилт үзүүлсэнд баяртай байна. Гэхдээ бид нэг зүйлийг мартаж болохгүй. Энэ удаагийн зуны олимпийн наадам бидэнд том сургамж боллоо. Дараагийн олимпийн наадам хаяанд ирснийг үргэлж санаж, маргааш эхлэх юм шиг бэлтгэл сургуулилалтаа базаагаарай. Бидний зүгээс боломжит бүх дэмжлэг, туслалцааг үзүүлж ажиллах төдийгүй спортод илүү шинжлэх ухаанчаар хандаж, бодлогоор дэмжих болно” гэв.

Хуваалцах