Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

БТСУХ-ны даргаар Д.Жаргалсайханыг томилжээ

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайханыг томиллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БТСУХ-ны даргаар Д.Жаргалсайханыг томилжээ
БТСУХ-ны даргаар Д.Жаргалсайханыг томилжээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайханыг томилжээ.

Засгийн газрын энэ сарын 15-ны хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан байна.

Д.Жаргалсайхан БТСУХ-ны дэд дарга, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны газрын дарга, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан туршлагатай. Өдгөө Монголын гандболын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.

Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард болсон олимпын VIII чуулганаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.

Хуваалцах