Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Буэнос-Айрес - 2018" - Монголын баг тамирчдын тэмцээний хуваарь

Энэ удаагийн наадамд Дэлхийн 206 улсын 4,000 гаруй тамирчид 32 спортын төрлийн 241 багц медалийн эзэд тодрох бөгөөд Монгол улсын баг 6 спортын төрөлд 11 тамирчин, 9 дасгалжуулагч албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

МҮ
МҮОХ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Буэнос-Айрес - 2018" - Монголын баг тамирчдын тэмцээний хуваарь
"Буэнос-Айрес - 2018" - Монголын баг тамирчдын тэмцээний хуваарь. Зураг: МҮОНРТ

Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо 10 дугаар сарын 06-18-ны өдрүүдэд /Буэнос-Айрес хотын цагаар/ Залуучуудын олимпын III наадам үргэлжилж байна.Энэ удаагийн наадамд Дэлхийн 206 улсын 4,000 гаруй тамирчид 32 спортын төрлийн 241 багц медалийн эзэд тодрох бөгөөд Монгол улсын баг 6 спортын төрөлд 11 тамирчин, 9 дасгалжуулагч албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож байна. МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ/Улаанбаатар хотын цагаар/ЖҮДО - /Холимог багийн төрөл/10 дугаар сарын 10 - 21:00 цагтМонголын багийн бүрэлдэхүүн - Г.Тэмүүжин, Л.Сосорбарам /дасгалжуулагч Л.Лувсандэмбэрэл/3Х3 САГСАН БӨМБӨГ -/Хэсгийн тоглолтууд/ 10 дугаар сарын 11 - 22:00 цагтМОНГОЛ - ОХУМОНГОЛ - АРГЕНТИН Монголын багийн бүрэлдэхүүн - Г.Ган-Эрдэнэ, Ч.Ихбаяр, М.Өлзий-Орших, Б.Алтангэрэл /дасгалжуулагч С.Төгсжаргал/ЧӨЛӨӨТ БӨХ - /Эмэгтэйчүүдийн 43кг, 65кг/10 дугаар сарын 13 - 21:00 цагт Монголын багийн бүрэлдэхүүн - Б.Энхзул, Т.Оюун-Эрдэнэ /дасгалжуулагч С.Мөнхдуулдах/ХҮНДИЙН ӨРГӨЛТ - /Эмэгтэйчүүдийн +63кг/10 дугаар сарын 14 - 01:30 цагтМонголын багийн бүрэлдэхүүн - Г.Энэрэл /дасгалжуулагч Х.Одхүү/Youth Olympic Games, Buenos Aires 2018
#TeamMongolia"БУЭНОС-АЙРЕС - 2018" - ШУУД ҮЗЭХ БОЛОМЖУУД Olympic Channel Live - "Буэнос-Айрес - 2018" Залуучуудын олимпийн наадмын бүхий л тэмцээн уралдааныг Олон улсын олимпийн хорооны албан ёсны цахим суваг болох "Youtube - Olympic Channel " нь дэлхий даяар шууд дамжуулан хүргэж байна. Монголын үндэсний олон нийтийн телевизийн MNB Sport суваг, сошиалаар https://www.facebook.com/MNBsportHD/?ref=br_rs Буэнос-Айрес - 2018 Залуучуудын III олимпийн наадмыг мэргэжлийн спортын сэтгүүлчид болон тайлбарлагчдын хамтаар та бүхэнд хуваарийн дагуу шууд дамжуулан хүргэж байна.

Хуваалцах