Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Буэнос Айрeс-2018" залуучуудын олимпийн наадмыг дэнслэхээр Монгол Улсаас анх удаа эмэгтэй шүүгч сонгогджээ

Тус урилгыг Олон улсын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч Тамас Ажан Л.Одгэрэлд албан ёсоор гардуулсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Буэнос Айрeс-2018" залуучуудын олимпийн наадмыг дэнслэхээр Монгол Улсаас анх удаа эмэгтэй шүүгч сонгогджээ
"Буэнос Айрeс-2018" залуучуудын олимпийн наадмыг дэнслэхээр Монгол Улсаас анх удаа эмэгтэй шүүгч сонгогджээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Л.Одгэрэл залуучуудын гуравдугаар олимпийн наадмыг шүүхээр болжээ.

Олон улсын хүндийн өргөлтийн холбоонд бүртгэлтэй 188 орон байдаг. Эдгээрээс олон улсын нэгдүгээр зэрэгтэй шүүгчидээ нэр дэвшүүлж улмаар 30-ийг нь сонгон залуучуудын гуравдугаар олимпийн наадамд ажиллуулахаар Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос өнөөдөр зарлалаа.

Тус урилгыг Олон улсын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч Тамас Ажан Л.Одгэрэлд албан ёсоор илгээсэн байна.

Энэхүү тэмцээнийг шүүх шүүгчид өмнө нь ДАШТ-д ажилласан байх шаардлагатай аж. Мөн тэрбээр саяхан Азийн наадам шүүх эрх аваад байсан бол одоо олимпийн наадам дэнслэх гэж буй Монголын анхны эмэгтэй шүүгч боллоо.

Залуучуудын гуравдугаар олимпийн наадам нь Аргeнтины нийслэл Буэнос Айрec хотноо ирэх аравдугаар сарын 6-13-нд болно.

Хуваалцах