Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бугат хотод болсон нээлттэй тэмцээнд оролцлоо

БНХАУ-ын Бугат хотод болсон нээлттэй тэмцээнд манай улсын аварга Б.Энхсайхан, Бээжин хотод сурч байгаа Б.Эгшиглэн, мөн Шандун мужид бэлтгэл хийж байгаа Ж.Мөнхзориг нар амжилттай оролцжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бугат хотод болсон нээлттэй тэмцээнд оролцлоо
Бугат хотод болсон нээлттэй тэмцээнд оролцлоо. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Бугат хотод болсон нээлттэй тэмцээнд манай улсын аварга Б.Энхсайхан, Бээжин хотод сурч байгаа Б.Эгшиглэн, мөн Шандун мужид бэлтгэл хийж байгаа Ж.Мөнхзориг нар амжилттай оролцжээ. Тэмцээнд Хятадын 1, 2-р шигшээ багийн тамирчдаас гадна муж, хотуудын шигшээ багийн тамирчид оролцсон байна. Нийт 64 баг оролцжээ.

Манай баг тамирчид Бугат хотын нэгдүгээр баг, Байлан, Тайяаны багуудыг хожиж хэсгээс нэгээр гараад 32-т Ордос хотын багийг хожиж, 16-д Манжуур хотын багт хожигдож тэмцээнээ дуусгажээ.

Тус тэмцээнд 5-8 байр 4.000-7.000 юань, дөрөвдүгээр байр 8.000, гуравдугаар байр 10.000, хоёрдугаар байр 30.000, түрүүлсэн баг 60.000 юанийн шагнал хүртсэн байна.

Манай баг тамирчдын хувьд Хөх хотын дасгалжуулагч, удирдлагуудтай уулзаж, томоохон тэмцээний өмнө 14 хоногийн хамтарсан бэлтгэл үнэ төлбөргүй хийхээр ярьж тохиролцжээ.

Хуваалцах