Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ
Дашрамд дурдахад, энэхүү айлчлал нь Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм.
Мэдээллийн алба

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр хүрэлцэн ирсэн билээ. Айлчлалын хүрээнд дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевийг Чингисийн талбайд албан ёсоор угтаж авлаа. Харин үүний дараа хоёр орны Ерөнхийлөгч Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, улмаар Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсан юм.
Харин яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийж байна. Түүнчлэн энэ өдөр Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиевд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар бараалхах юм.
.jpg)
Айлчлалын үеэр хүнс хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа ажээ.
Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевийн айлчлал энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд маргааш Монгол, Болгарын бизнес форумыг зохион байгуулах юм.
.jpg)
Дашрамд дурдахад, энэхүү айлчлал нь Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм.
.jpg)


















