Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Бүгд Найрамдах Коста Рика Улсын Засгийн газар баяр хүргэж мэндчилгээ ирүүллээ

Коста Рика Цахиагийн Элбэгдоржид Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэлээ. Эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдорж энэ оны 6 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд БН Коста Рика Улс баяр хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүгд Найрамдах Коста Рика Улсын Засгийн газар баяр хүргэж мэндчилгээ ирүүллээ
Бүгд Найрамдах Коста Рика Улсын Засгийн газар баяр хүргэж мэндчилгээ ирүүллээ. Зураг: МҮОНРТ

Коста Рика Цахиагийн Элбэгдоржид Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэлээ.

Эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдорж энэ оны 6 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд БН Коста Рика Улс баяр хүргэж байна.

Коста Рикагийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч ноён Алфио Пива Месен тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчдийн энэ оны 4 дүгээр сард Монгол Улсад хийсэн айлчлал хоёр талын харилцаанд чухал түлхэц үзүүлсэн бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин сонгогдсон явдал нь харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэдэгт Коста Рика Улс итгэлтэй байна.

Дэд Ерөнхийлөгч ноён Алфио Пива Месен-тэй хийсэн уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Коста Рика Улсын ардчиллыг онцлон тэмдэглэж байжээ.

БН Коста Рика Улс, Монгол Улс хооронд 1977 оны 6 дугаар сарын 6-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Хуваалцах