Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Бүгд Найрамдах Туркменистан Улсын Байгаль хамгааллын сайд Чарыгелди Бабаниязовутай уулзав

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа өчигдөр Самаркандын Уур амьсгалын өөрчлөлтийн Олон улсын форумд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Туркменистан Улсын Байгаль хамгааллын сайд Чарыгелди Бабаниязовутай уулзалт хийж, хоёр улсын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүгд Найрамдах Туркменистан Улсын Байгаль хамгааллын сайд Чарыгелди Бабаниязовутай уулзав
Бүгд Найрамдах Туркменистан Улсын Байгаль хамгааллын сайд Чарыгелди Бабаниязовутай уулзав. Зураг: МҮОНРТ

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа өчигдөр Самаркандын Уур амьсгалын өөрчлөлтийн Олон улсын форумд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Туркменистан Улсын Байгаль хамгааллын сайд Чарыгелди Бабаниязовутай уулзалт хийж, хоёр улсын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Талууд хоёр улсын харилцаа сэргэн хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд “Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг байгуулах замаар ус, ой, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт болон биологийн олон янз байдлын хүрээний асуудлуудад анхаарч ажиллахаар тогтов.

Түүнчлэн сайд С.Одонтуяа 2026 онд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын 17 дугаар бага хурлын бэлтгэл хангах ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар танилцуулан хамтран ажиллахыг хүсэв. Ялангуяа газрын доройтол, ган, цөлжилт, шар шороон шуурганы үзүүлж буй нөлөөг бууруулах даян дэлхийн үндсэн зорилтоос гадна газарзүйн онцлогыг харгалзан хамтдаа хөтөлбөр, төсөл санаачилж ажиллах санал дэвшүүллээ.

Сайд Чарыгелди Бабаниязову СОР17-г зохион байгуулагч сайдын хувьд амжилт, эрч хүч хүсч, СОР17 бэлтгэлд боломжит бүхий л хэлбэрээр дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах