Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Бүжгээр урлахуй” шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн балетын тоглолт болно

Тоглолтоор дэлхийн болон Монголын сонгодог бүтээл УДБЭТ-ын тайзнаа хэрхэн амилахыг үзэнгээ Монголын балетмейстерүүдийн ур чадвар, онцлогийг сонжих боломжтой юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бүжгээр урлахуй” шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн балетын тоглолт болно
“Бүжгээр урлахуй” шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн балетын тоглолт болно. Зураг: МҮОНРТ

УДБЭТ-ын 55 жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойн хүрээнд сар бүр сонгодог урлагийн аль нэг төрлийг сурталчлах олон талт ажил хийж байгаа билээ. Харин энэ сарыг “Балетмейстрүүдийн сар" болгон зарлажээ.

Ийнхүү “Бүжгээр урлахуй” хэмээх шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн балетын тоглолтыг маргааш тоглох гэж байна.

Тоглолтоор дэлхийн болон Монголын сонгодог бүтээл УДБЭТ-ын тайзнаа хэрхэн амилахыг үзэнгээ Монголын балетмейстерүүдийн ур чадвар, онцлогийг сонжих боломжтой юм.

Хуваалцах