Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бүжгийн “Moon dance” хамтлагийг “Олимпын алдар” одонгоор шагналаа

Уулзалтад МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай нар байлцлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүжгийн “Moon dance” хамтлагийг “Олимпын алдар” одонгоор шагналаа
Бүжгийн “Moon dance” хамтлагийг “Олимпын алдар” одонгоор шагналаа. Зураг: МҮОНРТ

Бүжгийн спортын ДАШТ өнгөрсөн аравдугаар сард болоход түүхэн дэх анхны медалиа хүртсэн “Moon dance” хамтлаг “Олимпын алдар” одон хүртлээ.

Тэд дээрх тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзахдаа тус хүндэт одонг гардуулав.

Уулзалтад МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай нар байлцлаа.

Мөн ДАШТ-д дөрөвдүгээр байр эзэлсэн “Star Dance” хамтлагийг Олимпын алтан медалиар, ХААИС-ийн дэргэдэх “Хатан туул” хамтлагийн багш дасгалжуулагч Г.Цолмонг мөн Олимпын алтан медалиар шагнасан юм.

“Moon Dance” хамтлагийн хувьд ДАШТ-д найман удаа оролцож, дөрвөн удаа финалдсан ч хараахан медаль авч чадахгүй байсан юм.

Хуваалцах