“Бүжгийн урлагаар дамжуулан тэргэнцэртэй иргэдийг дэмжих” төслийг санхүүжүүлнэ
Монголын урлагийн зөвлөлөөс хөтөлбөрийн төгсөгч, оролцогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор нийт төгсөгчдийнхөө дунд зургаан сая төгрөгийн санхүүжилттэй төслийн уралдаан зарласан.
Мэдээллийн алба

Монголын урлагийн зөвлөл (МУЗ), АНУ дахь Монголын урлагийн зөвлөлтэй хамтран “Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөр зарладаг. Тэгвэл Монголын урлагийн зөвлөлөөс дээрх хөтөлбөрийн төгсөгч, оролцогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор нийт төгсөгчдийнхөө дунд зургаан сая төгрөгийн санхүүжилттэй төслийн уралдаан зарласан.
Уг уралдаанд долоон төсөл ирснээс нийслэлийн Улаанбаатар чуулгын бүжигчин Ж.Номгонмаагийн баг хамт олны санаачилсан "Орчин үеийн бүжгийн урлагаар дамжуулан тэргэнцэртэй иргэдийг дэмжих" бүжгийн төсөл шалгарч, санхүүжилт авахаар болжээ.


















