Бүх дэвжээний шороо ижил байх ёстойг Харумафүжи сануулжээ
Токио хотын "Рёгокү Кокугикан" ордонд Кавагоэ хотын Сүмидагава голын эргийн шороог авч ирж дэвжээ босгодог аж.
Мэдээллийн алба

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос цаашид башё бүрийн дэвжээг нэг ижил шороогоор хийх шийдвэр гаргажээ.
Токио хотын "Рёгокү Кокугикан" ордонд Кавагоэ хотын Сүмидагава голын эргийн шороог авч ирж дэвжээ босгодог аж. Тэгвэл цаашид тус шороог Фүкүока, Осака, Нагоягийн башёгийн дэвжээг босгоход ашиглахаар болсон байна.
Дээрх гурван башёгийн дэвжээ хэт хальтрамтгай байгаа талаар сүмочдын холбоо болон ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж сануулж байсан тул ийнхүү ижил шороотой байлгахаар шийджээ.


















