Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бүх Хятадын талбайн бүжгийн тэмцээнд Өвөр Монголчууд гуравдугаар байр эзэлжээ

БНХАУ-ын Хүбэй мужийн Үхань хотноо хоёр хоног явагдаж өндөрлөсөн энэ удаагийн тэмцээнд ӨМӨЗО-ны Хөххот, Баяннуур аймгийн багууд “Омог төгөлдөр бүтээгч”, “Үзэсгэлэнт сайхан Урад нутаг”, “Цэлмэг хөх огторгуй”, “Өлзий билэгт магтаал” бүжгээр оролцсон аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүх Хятадын талбайн бүжгийн тэмцээнд Өвөр Монголчууд гуравдугаар байр эзэлжээ
Бүх Хятадын талбайн бүжгийн тэмцээнд Өвөр Монголчууд гуравдугаар байр эзэлжээ. Зураг: МҮОНРТ

Бүх Хятадын талбайн бүжгийн тэмцээнд 100 мянга гаруй хүн оролцсоноос Өвөр Монголчууд гуравдугаар байр эзэлжээ.

БНХАУ-ын Хүбэй мужийн Үхань хотноо хоёр хоног явагдаж өндөрлөсөн энэ удаагийн тэмцээнд ӨМӨЗО-ны Хөххот, Баяннуур аймгийн багууд “Омог төгөлдөр бүтээгч”, “Үзэсгэлэнт сайхан Урад нутаг”, “Цэлмэг хөх огторгуй”, “Өлзий билэгт магтаал” бүжгээр оролцсон аж.

Хятадын 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хотын 59 багийн 1000 гаруй бүжигчид шалгаран үлдсэнээс монгол үндэстний бүжиг ийнхүү гуравдугаар байрыг эзэлжээ. Энэ нь Хятадын талбайн бүжгийн гурав дахь удаагийн тэмцээн бөгөөд хамрах хүрээ, нэр хүнд, оролцогсдын тоо нь жилээс жилд нэмэгдсээр байгаа юм.

Хуваалцах