“Бүх нийтийн гүйлт-2024” болно
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон талбайд “Эрүүл амьдралын экспо” есдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд болно.
Мэдээллийн алба

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон талбайд “Эрүүл амьдралын экспо” есдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд болно.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний үзэл баримтлал, хамрах хүрээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндэсний түвшинд танилцуулан сурталчлах зорилгын хүрээнд зохион байгуулж буй энэхүү бүх нийтийн гүйлтийн арга хэмжээ нь олон нийт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон залуу үеийг гүйлтийн спортоор дамжуулан эрүүл амьдралын хэв маягт уриалах замаар эрүүл тэгш хүртээмжтэй нийгмийн орчныг бүрдүүлэх зорилготой.
Эрүүл амьдралын хэв маягийг нэвтрүүлж, хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх, баталгаатай, чанартай эрүүл хоол хүнс, бүтээгдэхүүн үйлчилгээг бүх насны хүмүүст зориулсан тусгай хөтөлбөрүүдийг багтаасан арга хэмжээ болохыг зохион байгуулагчид онцолж байна.Энэхүү өдөрлөгийн үеэр эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтыг дэмжих зөвлөгөө мэдээлэл, жирэмсэн болон хөхүүл, нярай, бага насны хүүхэдтэй ээжүүд, ахмад настанд зориулсан сургалт бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломжтой.Бүх нийтийн гүйлтийг “Дүнжингарав”-Хүннүгийн зам-Улиастайн гүүр-“Дүнжингарав” гэсэн маршрутын дагуу зохион байгуулах юм.
Есдүгээр сарын 21-нд:
10:00 Иогийн нарны мөргөл11:00 Жирэмсэн үеийн сэтгэл зүй12:00 Өдөрлөгийн нээлт, жирэмсний иогийн дасгал14:00 Нярайг бор хоолонд оруулах сургалт14:20 0-3 насны хүүхдийн сэтгэл зүй14:40 Kids activie15:30 Хүүхдийн хооллолт16:00 Хүүхдийн сэтгэл зүй, харилцааны онцлог сургалт16:30 Дасгал хөдөлгөөн17:00 Movie time
Есдүгээр сарын 22-нд:

10:00 Иогийн дасгал10:40 Ахмадын хооллолт11:00 Урьдчилан сэргийлэлт үзлэгийн тухай11:20 Нуруу засал11:50 Эрүүл тэнцвэртэй хооллолт12:20 идэвхтэй дасгал хөдөлгөөн12:40 Дасгал хөдөлгөөний үеийн хооллолт13:00 Иогийн дасгал13:40 Эрүүл амьдралын хэв маяг, хэлэлцүүлэг15:30 Сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглээ16:00 Зумба бүжиг16:30 Урлагийн тоглолт болно гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.


















