Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөөдөр Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм нойтон цас, цас орж, явган шуурга шуурна.


11-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 3-5 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 5-7 хэм хүйтэн байна.


2026 оны 11-р сарын 08-наас 2026 оны 11-р сарын 12-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Бүх хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 8-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр 1-6 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 хэмийн дулаанаас 1 хэмийн хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

Хуваалцах