Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ

БО
Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ. Зураг: МҮОНРТ

Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид мазаалайд нэмэлт тэжээл тавих намрын биотехникийн ажлыг амжилттай зохион байгууллаа.

Байгаль хамгаалагчид тав хоногийн хугацаанд нийт 1,250 км зам туулж, 38 нэмэлт тэжээлийн саванд 3.6 тонн тэжээл байршуулсан байна.

Мазаалайд зориулсан нэмэлт тэжээлийг багсармал, шахмал гэсэн хоёр төрөлтэй.

Тэжээлийн үндсэн орцод эрдэнэ шиш, овьёос, шар буурцаг, шар тос, яс зэрэг бүтээгдэхүүн орох бөгөөд 20 орчим хувийг уураг байхаар тооцсон байдаг.

Хуваалцах