Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Бүх оддын хамтарсан “Бид эх орондоо хайртай” тоглолт болно

“Олны олон таван цэн” гэсэн зүйр үг бий. Мөн “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” ч гэсэн үг байдаг.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүх оддын хамтарсан “Бид эх орондоо хайртай” тоглолт болно
Бүх оддын хамтарсан “Бид эх орондоо хайртай” тоглолт болно. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад Монголын ард түмэн сэтгэлийн хандивын аянг санаачилж, олон зуун иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандивыг Онцгой байдлын ерөнхий газарт хандивласаар байгаа билээ.

“Олны олон таван цэн” гэсэн зүйр үг бий. Мөн “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” ч гэсэн үг байдаг.

“Хурд” хамтлагийн санаачлагаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, поп нэгдэж “Бид эх орондоо хайртай” оддын хамтарсан тоглолтыг зохион байгуулах гэж байна.

Тоглолт ирэх есдүгээр сарын 2-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Хуваалцах