Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бухарестын ДАШТ-ийг зорих бүрэлдэхүүн тодорлоо

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ ирэх сарын 12-18-нд Румыны нийслэл Бухарестад болно. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг сонгох зарим жингийн сорилго барилдаан өчигдөр боллоо. Эл халз барилдааны 65 кг-д ОУХМ Т.Тулга спортын мастер Г.Ханбүргэдийг оноогоор цэвэр ялснаар ДАШТ-д хүч

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бухарестын ДАШТ-ийг зорих бүрэлдэхүүн тодорлоо
Бухарестын ДАШТ-ийг зорих бүрэлдэхүүн тодорлоо. Зураг: МҮОНРТ

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ ирэх сарын 12-18-нд Румын улсын нийслэл Бухарестад болно. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг сонгох зарим жингийн сорилго барилдаан өчигдөр боллоо.

Эл халз барилдааны 65 кг-д ОУХМ Т.Тулга спортын мастер Г.Ханбүргэдийг оноогоор цэвэр ялснаар ДАШТ-д хүч үзэх эрхтэй болсон. Мөн 70 кг-д Будапештын ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, ОУХМ Б.Бямбадорж, 2017 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Тэмүүлэнтэй сорилго хийх ёстой байсан ч Б.Бямбадорж бэртлийн улмаас жиндээ ороогүй учир Э.Тэмүүлэн Румыныг зорихоор болов.

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ өнгөрсөн жил Польшийн Быдгощ хотод анх удаа зохион байгуулагдаж, Монголын тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд А.Батцэцэг мөнгө, 53 кг-д Г.Отгонжаргал, 60 кг-д Э.Гантуяа нар хүрэл медаль хүртсэн юм. Харин энэ жилийн ДАШТ-д хүч үзэх Монголын багийн бүрэлдэхүүнтэй танилцана уу.

Эрэгтэйчүүдийн:

57 кг: З.Занабазар

61 кг: Ц.Чинзориг

65 кг: Т.Тулга

70 кг: Э.Тэмүүлэн

74 кг: З.Сумъяабазар

79 кг: Д.Төгс-Эрдэнэ

86 кг: Г.Ганхуяг

92 кг: Ч.Алтангэрэл

97 кг: Б.Одсүрэн

125 кг: М.Лхагвагэрэл

Эмэгтэйчүүдийн:

50 кг: Ц.Намуунцэцэг

53 кг: Б.Болортуяа

55 кг: Б.Болор-Эрдэнэ

57 кг: С.Цэрэнчимэд

59 кг: Н.Наранцацрал

62 кг: Э.Гантуяа

65 кг: Х.Болортуяа

68 кг: М.Хишигмаа

72 кг: П.Номин-Эрдэнэ

76 кг: Н.Загардулам

Хуваалцах