Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Бөхбилэгт” дэвжээний бөхчүүд сайн үйлсийн аян өрнүүллээ

Тус хотхон нь БЗД-т үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэр өдөр уг хотхоны хүүхдүүдийн шинэ жилийн баяр таарчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бөхбилэгт” дэвжээний бөхчүүд сайн үйлсийн аян өрнүүллээ
“Бөхбилэгт” дэвжээний бөхчүүд сайн үйлсийн аян өрнүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Д.Рагчаа, улсын харцага Т.Мөнгөнцоож, Г.Батбаяр, М.Бадарч, улсын начин Г.Батбаатар, Д.Дашцэрэн, М.Цанлиг, Б.Амарзаяа, Ч.Ганзориг, Л.Шинэбаатар, Ц.Нямдорж, М.Бат-Отгон, Ж.Дагва-Очир тэргүүтэй “Бөхбилэгт” дэвжээний бөхчүүд "Сос" хүүхдийн хотхоны 130 гаруй хүүхдэд өчигдөр шинэ жилийн бэлэг гардууллаа.

Тус хотхон нь БЗД-т үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэр өдөр уг хотхоны хүүхдүүдийн шинэ жилийн баяр таарчээ.

Ийнхүү баяр дээр нь баяр нэмсэн тул тэд бөх ах нартаа баярласнаа илэрхийлж, ая дуу, бүжиг наадмынхаа дээжийг сонирхуулсан юм.

Хуваалцах