Бөхчүүд допингтой холбоотой бүх мэдээлэл ил тод, шударга, шуурхай байх шаардлагатай гэв
Сүүлийн жилдүүдэд үндэсний бөхийн спортын тамирчидтай холбоотой допингийн асуудал маргааны гол сэдэв болсоор байна.
Мэдээллийн алба

Сүүлийн жилдүүдэд үндэсний бөхийн спортын тамирчидтай холбоотой допингийн асуудал маргааны гол сэдэв болсоор байна.
Тухайлбал, Улсын начин Цэрэнтогтох “Зүрхний эмийг допингоос тусад нь авч үзэх хэрэгтэй, юм л бол бөхчүүд рүү дайрдаг хандлага бий болчихлоо” гэж тодотгосон юм.
Мөн Улсын арслан Орхонбаяр, Улсын начин Ганхуяг нар спортод шударга өрсөлдөөн ноёлох ёстой, тиймээс допингийн талаар өргөн цар хүрээнд хангалттай мэдээлэл түгээх, цаашлаад допингтой холбоотой бүх мэдээлэл ил тод, шударга, шуурхай байх шаардлагатайг онцолсон юм.
Mongolian National Radio · Бөхчүүд допингтой холбоотой бүх мэдээлэл ил тод, шударга, шуурхай байх шаардлагатай гэв


















