Бөхчүүд төв цэнгэлдэх хүрээлэнд хамтарсан бэлтгэлээ хийсээр байна
Тодруулбал, энэ сарын 04-нд бөхийн дэвжээдийн хамтарсан бэлтгэлийг Төв цэнгэлдэхэд зохион байгуулсан юм.
Мэдээллийн алба

Монголын үндэсний бөхийн холбооноос санаачлан улсын баяр наадмын өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн дэвжээдийг хамтарсан бэлтгэл хийх боломжийг олгоод байгаа билээ.
Тодруулбал, энэ сарын 04-нд бөхийн дэвжээдийн хамтарсан бэлтгэлийг Төв цэнгэлдэхэд зохион байгуулсан юм.
Үүнд Өвөрхангай, Архангай, Булган, Увс, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Төв, Говь-Алтай аймгийн бөхчүүдийн төлөөлөл оролцов.
Тэгвэл дараа дараагийн хамтарсан бэлтгэлээ галуудын дасгалжуулагчид ярилцаж байгаад шийдэх аж.
Баяр наадмын өмнөх томоохон сорилго болох уг бэлтгэлд бөхчүүд идэвхтэй оролцож буй.


















