Бөхийн төрлүүдийн “U-17”, “U-23” насны ААШТ маргааш Бишкект эхэлнэ
Бөхийн төрлүүдийн 2022 оны "U-17", "U-23" хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-26-нд Кыргызстаны нийслэл Бишкект болно.
Мэдээллийн алба

Бөхийн төрлүүдийн 2022 оны "U-17", "U-23" хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-26-нд Кыргызстаны нийслэл Бишкект болно. Түүнчлэн анх удаа тивийн аваргын тэмцээн хоёр насны ангилалд нэгэн зэрэг болох гэж байна.
Тус тэмцээнд Монгол Улсаас өсвөр үе буюу “U-17” насны ангилалд хөвгүүдийн 45 кг-д А.Мөнхтөгс, 48 кг-д Д.Мөнхдөл, 51 кг-д Ж.Далайцэрэн, 55 кг-д Б.Одсүрэн, 61 кг-д А.Анх-Эрдэнэ, 65 кг-д М.Толуй, 71 кг-д Б.Ган-Эрдэнэ, 80 кг-д М.Мөнхчулуун, 92 кг-д А.Дэмүүл, 110 кг-д М.Рэнцэндаржаа, охидын 40 кг-д И.Намуун, 43 кг-д Б.Мөнгөнсолонго, 46 кг-д Б.Номин, 49 кг-д Г.Соёлмаа, 53 кг-д Б.Халиун, 57 кг-д Д.Энхдангина, 60 кг-д Л.Эрдэнэдолгор, 65 кг-д Э.Одгэрэл, 69 кг-д Э.Одзаяа, 73 кг-д Н.Баяржаргал нар хүч үзнэ.
Харин “U23” насны ангилалд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Дөлөө, 61 кг-д Ш.Эрдэнэ-Очир, 65 кг-д Н.Ганбаяр, 70 кг-д Б.Баттулга, 74 кг-д М.Мөнхбат, 92 кг-д Б.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 50 кг-д М.Мөнхгэрэл, 55 кг-д Б.Отгонтуяа, 76 кг-д Б.Сарнай нар эх орноо төлөөлөн зодоглоно.
Ташрамд дуулгахад, шүүгчээр Б.Төмөрбаатар, Монголын багийг ахалж МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр, дасгалжуулагчаар Л.Энхбаяр, Ш.Баянмөнх, Ж.Дандар, Ц.Баярсайхан, Б.Идэрсайхан, Ё.Батдархан, Э.Батмөнх, Г.Нямбаяр, М.Кажымукан, Д.Бямбасүрэн нар ААШТ-д оролцоно.


















