Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Бөхийн өргөө”-ний автобусны зогсоолыг нүүлгэн шилжүүлэхийг Та дэмжиж байна уу?

Замын цагдаагийн газраас Нийслэлийн тээврийн газарт “Баруун 4 зам, Бөхийн өргөө, 64-р дэлгүүр, Зүүн 4 зам, Саппоро”-ийн автобусны буудлыг нүүлгэн шүлжүүлэх талаар удаа дараа санал тавьж байгаа билээ. Замын цагдаагийн газраас уг автобусны зогсоолууд нь замын хөдөлгөөнд саад учруулах, зам тээврийн осо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Бөхийн өргөө”-ний автобусны зогсоолыг нүүлгэн шилжүүлэхийг Та дэмжиж байна уу?
“Бөхийн өргөө”-ний автобусны зогсоолыг нүүлгэн шилжүүлэхийг Та дэмжиж байна уу?. Зураг: МҮОНРТ

Замын цагдаагийн газраас Нийслэлийн тээврийн газарт “Баруун 4 зам, Бөхийн өргөө, 64-р дэлгүүр, Зүүн 4 зам, Саппоро”-ийн автобусны буудлыг нүүлгэн шүлжүүлэх талаар удаа дараа санал тавьж байгаа билээ. Замын цагдаагийн газраас уг автобусны зогсоолууд нь замын хөдөлгөөнд саад учруулах, зам тээврийн осол зөрчлийн тоо нэмэгдэх шалтгаан болсон гэх үндэслэлээр дээрх автобусны буудлыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.

Жич: Нийслэлийн тээврийн газраас “Баруун 4 зам” автобусны зогсоол нь “Энхтайван найрамдлын ордон”-ы зогсоолоос 560м, “Бөмбөгөр” худалдааны төвийн зогсоолоос 700 м зайд, дараагийн зогсоол “ТБД Андууд”-ын зогсоол хүртэл 500м байна. Уг зогсоолоор өдөрт дунджаар /давхардсан тоо/ 120 000 иргэн үйлчлүүлдэг гэсэн зорчигч урсгалын судалгаа байдаг. Иймээс уг зогсоолуудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар олон нийтийн санал асуулга явуулж байна.

1.“Баруун 4 зам”-ын автобусны зогсоолыг шилжүүлэн нүүлгэж ТБД Андуудын зогсоолтой нэгтгэхийг Та дэмжиж байна уу?

1.Дэмжиж байна

2.Замын хөдөлгөөн, түгжрэлд үнэхээр саад учруулж байгаа бол нүүлгэх нь зөв

3.Дэмжихгүй байна, хуучнаар нь үлдээсэн нь дээр

4.Хэлж мэдэхгүй байна

2.“64”-ийн автобусны зогсоолыг нүүлгэн шилжүүлэхийг Та дэмжиж байна уу?

1.Дэмжиж байна

2.Замын хөдөлгөөн, түгжрэлд үнэхээр саад учруулж байгаа бол нүүлгэх нь зөв

3.Дэмжихгүй байна, хуучнаар нь үлдээсэн нь дээр

4.Хэлж мэдэхгүй байна

3.“Бөхийн өргөө”-ний автобусны зогсоолыг нүүлгэн шилжүүлэхийг Та дэмжиж байна уу?

1.Дэмжиж байна

2.Замын хөдөлгөөн, түгжрэлд үнэхээр саад учруулж байгаа бол нүүлгэх нь зөв

3.Дэмжихгүй байна, хуучнаар нь үлдээсэн нь дээр

4.Хэлж мэдэхгүй байна

4. “Зүүн 4 зам”-ын автобусны зогсоолыг нүүлгэн шилжүүлэхийг Та дэмжиж байна уу?

1.Дэмжиж байна

2.Замын хөдөлгөөн, түгжрэлд үнэхээр саад учруулж байгаа бол нүүлгэх нь зөв

3.Дэмжихгүй байна, хуучнаар нь үлдээсэн нь дээр

4.Хэлж мэдэхгүй байна

5.“Саппоро”-ийн автобусны зогсоолыг нүүлгэн шилжүүлэхийг Та дэмжиж байна уу?

1.Дэмжиж байна

2.Замын хөдөлгөөн, түгжрэлд үнэхээр саад учруулж байгаа бол нүүлгэх нь зөв

3.Дэмжихгүй байна, хуучнаар нь үлдээсэн нь дээр

4.Хэлж мэдэхгүй байна

Түлхүүр үг:нийтийн тээвэр
Хуваалцах