Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бухимдалтай нийгмийн хохирогчид хүүхэд байсаар л байх уу...

Утаа, халтиргаа гулгаа гээд улиралын чанартай асуудал ар араасаа хөвөрсөөр. Эдгээрээс гарах гарц, зохистой шийдвэрлэх арга замыг хайж, ярьсаар хичнээн ч жилийг ардаа үдлээ дээ. Үр дүгээ өгч, хэрэгжиж буй ажил тун цөөн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 6 минут
Бухимдалтай нийгмийн хохирогчид хүүхэд байсаар л байх уу...
Бухимдалтай нийгмийн хохирогчид хүүхэд байсаар л байх уу.... Зураг: МҮОНРТ

Утаа, халтиргаа гулгаа гээд улиралын чанартай асуудал ар араасаа хөвөрсөөр. Эдгээрээс гарах гарц, зохистой шийдвэрлэх арга замыг хайж, ярьсаар хичнээн ч жилийг ардаа үдлээ дээ. Үр дүгээ өгч, хэрэгжиж буй ажил тун цөөн. Нийслэлд 200 гаруй мянга тээврийн хэрэгсэл өдөр тутам хөдөлгөөнд оролцдог. Энэ тоо жилээс жилд нэмэгдсээр л.

Өдөр бүр зам тээврийн осол гарч хүн бэртэж гэмтэж нас барсан тухай таагүй мэдээг бид хэвлэл мэдээлээс хүлээн авдаг. Энэ мэдээг бид байнга сонссоор байгаад таагүй санагдахаа ч болчихож. Өдөр тутам хэн нэгэн зам тээврийн ослын хохирогч болох ёстой юм шиг л хүлээн авдаг болчихжээ.

Дэлхий нийтээрээ зам тээврийн ослыг чимээгүй дайн гэдэг. Тэгвэл энэ дайнд томчууд биднээс болж хохирч буй баяцхан үрсийн талаар дурьдмаар санагдлаа. Монгол Улсад Зам тээврийн ослын улмаас өдөрт хүн 1-3, сард 48 жилд 540 хүн амь насаа алддаг судалгааг Замын цагдаагийн газраас гаргасан байдаг. Мөн жилд 700 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртдөг. Осолд өртөж буй хүүхүүдийн 36 хувь нь амиа алдаж байна.

Дээрх осолд өртөж буй хүүхдүүдийн дийлэнх нь сургууль гэр хүртэлх замдаа, хичээл эхлэх тарах үед байгаа юм. Энэ нь эцэг эх, багш, нийгмийн ажилтнуудын буруугаас гадна хотын зохион байгуулалт, төлөвлөлттэй шууд холбоотой.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль цэцэрлэгийн 70 хувь нь зам тээврийн осолд өртөх өндөр эрсдэлтэй бүсэд байгаа талаар судалгааг мэргэжлийн байгууллагууд хамтран хийжээ.

Хэдийгээр ерөнхий боловсролын сургуульд замын хөдөлгөөний хичээл ордоггүй. Орсон ч хангалттай бус гэдгийг багш сурган хүмүүжүүлэгчид тэр бүлгон анзаардаггүй. Явган зорчирч зам хөндлөн гахадаа цагаан шугам ногоон гэрлээр гарах ёстойг мэдсээр байж хэрэгжүүлдэггүй хэнэггүй бидний буруу үлгэр дуурайлалаас бага насны хүүхэд хохирогч болон үлддэгийг бид юу эс мэдэх билээ. Үүний сацуу сургууль цэцэрлэг болон хүүхэд байгаа орчинд нүхэн гарц нэмэгдүүлэх, тэдний аюулгүй байдалыг хангах, аюулгүй зорчих орчныг нь бүрдүүлэх ажилыг олноор хэрэгжүүлэх нь чухал биз ээ.

Нөгөө талаас бага насны хүүхдүүд өөрсдийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осолд өртөх тохиолдол олноор гардагийг замын цагдаагийн судалгаагаар тогтоожээ. Энэ нь эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас, мөн хүүхдийн анхаарал өөр зүйлд сатаарсанаас үүдэлтэй. Монгол улсын замын хөдөгөөний дүрэмд насанд хүрэгсэд зам хөндлөн гарахдаа бага насны хүүхдийн гараас хөтөлж зам хөндлөн гаргах, гарцтай газраар ногоон гэрлээр гарахыг сануулж, зааж сургах, хараа хяналтгүй бага насны хүүхдийг замын хөдөлгөөн оруулахгүй байхыг тодорхой заасан байдаг. Харамсалтай нь эдгээр заалтуудыг үл хайхрсанаас үүдэлтэй энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид хүүхүүд болох тохиолдол олонтаа гардаг нь эргэлзээгүй.

Тэгвэл зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 80 орчим хувь нь 0-14 насны хүүхдүүд байна. Тодруулбал энэ насны хүүхдүүд асар их хөдөлгөөнтэй байдаг учраас эцэг эх багш нар байнга сануулж, тэдний аюулгүй байдалд анхаарах нь зүйн хэрэг. Тэгж байж бид эх орны ирээдүй болсон иргэдээ нэгэн аюулаас хамгаалж чадах юм.

Зам тээврийн ослын шатгааныг зөвхөн хүүхүүдтэй холбон тайлбарлаж болохгүй бизээ. Явган зорчигчид осолд өртсөн тохиодлуудын дийлэнх олонхийг гарцгүй газраар зам хөндлөн гаталсан тохиолдлууд эзэлж буй аж. Энэ нь явган зорчигчид замын хөдөлгөөний дүрмийг төдийлөн мөрддөггүй гэдгийг харуулж байна. Нөгөө талаас явган зорчигч, жолооч хоёулаа замын хөдөлгөөнд оролцдог ч аливаа ослын буруутан нь тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд л болдог нь нууц биш. Явган зорчигчид ямар нэгэн хариуцлага хүлээлгэсэн тохиолдол одоогоор бүртгэгдээгүй аж.

Айдас дагуулсан автын ослын буруутан нь жолооч гэж бид ихэнхдээ боддог. Автын дүрэм, шалгалтын дүгнэлтээр ч голдуу жолооч нарын буруу болж хариуцлага хүлээдэг. Гэтэл энэ их үхэл зовлон дагуулсан авто замын ослын бас нэг гол буруутан нь явган зорчигч гэдгийг төдийлөн анзаарч үздэггүй. Мэдээж машин, хүн хоёр мөргөдлөө гэхэд явган зорчигч л гэмтэж хохирно. Хэдхэн секунд хүлээгүйнхээ төлөөсөнд явган зорчигч буюу бидний ирээдүй болсон хүүхүүд насан туршдаа тахир дутуу, цаашилбал амь насаа ч алдах аюултай гэдгийг дэндүү олон хүн ойлгодоггүй нь дайны байдлаас ч илүүгээр амиа алдахад хүргээд буй хэзээ огоорох юм, бүү мэд. Таны амь 100 метрийн цаана байгаа гарцаар тойрч гарахад зарцуулах таван минутаас хямд уу. Ирж байгаа машины өмнүүр амь насаараа дэнчин тавьж гүйх нь хүлээсэн 30 секундээс хямдхан гэж үү, Монголд машин жолоодох эсвэл ажилдаа явган явна гэдэг дайнд явснаас өөрцгүй хэрэг болчихоод байгааг Замын цагдаагийнхан анхааруулаад буй хэрэг. Учир нь та орой гэртээ зүв зүгээр ирнэ гэсэн баталгаа байхгүй болсон гэхэд хилсдэхгүй.

Харин бидний энэ хайнга зан хэн нэгний амь насыг хэдхэн секундын дотор үгүйрүүлж байгааг ойлгохгүй нь харамсалтай. Энэ нь эцэг эхчүүд бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулсных. Мөн бага насны хүүхэд зам тээврийн осолд өртсөн байдлыг авч үзэхэд ажлын таван хоног буюу Даваагаас Баасан гаригийн хооронд илүү өндөр байна. Эцэст нь бидний ирээдүй болсон бяцхан үрс хайхрамжгүй гэнэн томоогүй зангаасаа болж мөн бидний бухимдалтай нийгмийн хохирогч болох нь шудрга бус үйлдэл.

Э.Тунгалагтуяа

Хүүхэд зорчигч яагаад эрсдэлтэй байдаг вэ?

  • Зориулалтын суудалд суудаггүй, эсвэл суудлаа буруу хэрэглэдэг

  • Тэд намхан учраас машинд сууж, бууж байгаа нь жолоочид харагддаггүй

  • Хөдөлгөөний үеэр жолоочийн анхаарлыг сарниулах зарим нэгэн үйлдэл хийдэг

  • Тэд юу хийж байгаагаа болон өөрийн үйлдлийн үр дагаврын талаар мэдээж мэддэггүй

  • Ихэнхдээ зориулалтын суудлыг зөв хэрэглэх, машинаас хэрхэн аюулгүй бууж, суух талаар ойлголт мэдлэггүй байдаг.

Хүүхэд зорчигчийг эрсдэлээс хамгаалахад юу шаардлагатай вэ?

  • Тохирсон суудал, бүсийг зөв хэрэглэх

  • Машины арын суудалд суулгах

  • Машинаас бууж, суухдаа аюулгүй хаалгыг хэрэглэх. Аюулгүйн хаалганд хамгийн ойрхон нь арын суудал юм.

  • Жолоочийн анхаарлыг сарниулахгүй байхаар зохицуулах

  • Машинаас биеийн ямар нэгэн хэсгийг цухуйлгахгүй байх

  • Зогсоолд машин тавих үед том хүний хяналтан доор машинаас буух.

Бага насны хүүхдийг урд суудалд суулгах нь хамгийн аюултай
Бага насны хүүхдийг урд суудалд суулгах нь ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах хамгийн том шалтгаан болдог. Манайд хүүхдээ өвөр дээрээ аваад урд суудалд суух явдал түгээмэл байдаг нь маш буруу бөгөөд энэ нь хүүхдэдээ зориуд эрсдэл бүрдүүлж байгаа үйлдэл юм. Та хүүхдээ хайрладаг л бол арын суудалд, хамгаалалтын бүс хэрэглэн суулга.

  • Та хүүхдийн хамгаалалтын суудал хэрэглэснээр хайртай хүү, охиноо осол, гэмтлээс хамгаалж чадна.

  • Та бага насны хүүхдийг хамгаалалтын суудалд заавал суулгаж, даруулгыг зөв хийж заншаарай.

  • Та хүүхдэдээ тохирсон хамгаалалтын суудал, хамгаалалтын хантааз, суудлын хамгаалалтын бүс хэрэглээрэй.


Хүүхдэд тохирсон зориулалтын суудлыг сонгох
Гурваас доош насны хүүхдийг зориулалтын хүүхдийн суудалд суулгах буюу насанд хүрсэн хүн өвөр дээрээ авч явна. Гурваас дээш насны хүүхдэд том хүний хамгаалалтын бүс биш, харин хүүхдийн жин, өндөрт тохирсон зориулалтын суудалд суулгаж, хүүхдийн суудлын хамгаалалтын бүсийг хэрэглэж занших нь та бидний хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлнэ. Хүүхдийн нас, жингээс шалтгаалан дараах зориулалтын суудал, бүсийг хэрэглэнэ.

  • 9 кг хүртэл – Хүүхдийн зориулалтын хэвтээ суудал

  • 9-18 кг – Урагшаа болдог суудал

  • 14-26 кг - Мөрөвчтэй бүстэй суудал

  • 14-32 кг – Хүүхдийн бэхэлгээ

  • 32 кг-аас дээш – Насанд хүрэгчдийн аюулгүйн бүс

Хуваалцах