2026-2027 оны гурилын хэрэгцээг дотоодын улаанбуудайн ургацаас бүрэн хангах боломжтой
Мэдээллийн алба

Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 497.1 мянган тонн улаанбуудай үтрэм дээр буух төлөвтэй байна.
Үүнээс 2027 оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хэрэгцээнд 48.1 мянган тонн улаанбуудайн үр нөөцлөх бөгөөд ХААК ТӨХХК болон Улсын үрийн нөөцөд үрийн зориулалтаар 6.5 мянган тонн, тэжээлийн үйлдвэрүүд болон малчдын тэжээлийн хэрэгцээнд 103.2 мянган тонн, спиртийн үйлдвэрт 16.2 мянган тонныг тус тус зарцуулахаар тооцоход гурил үйлдвэрлэлд нийтдээ 323.1 мянган тонн улаанбуудай нийлүүлэгдэх төлөвтэй байна.
Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2026-2027 оны хэрэгцээг дотоодын ургацаас бүрэн хангахаар байна.


















